Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан боллоо
Үйл явдал
/
2021-02-25
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Засгийн газрын 62  дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.
 


Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолоор 2019 оноос сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Үүний үр дүнд агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулж чадсан юм. 2020 онд хоногт 500-700тн түлш үйлдвэрлэж, 610 цэгээр борлуулж байсан бол өнөөдрийн байдлаар хоногт 4500-4700тн түлш үйлдвэрлэж, 686 цэгээр борлуулж байна.
 
 


2021-2025 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна. Ингэхдээ гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах, нийтийн болон ачаа тээврийн хэрэгслийн хаягдал утаанд  хэмжилт хийн стандартад нийцүүлэх, гэр хорооллын байшин сууцны  дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлыг төлөвлөжээ. Танилцуулгын дараагаар нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгчид  агаарын бохирдлыг бууруулахад түрээсийн орон сууцыг нэмэх, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх, агаарын бохирдлыг бууруулахад хувийн хэвшлийг оролцуулах зэрэг саналыг хэлж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.