З.Төмөртөмөө: Нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна
Үйл явдал
/
2021-02-25
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд үргэлжилж байна.
 
Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Агаар, бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.
 
Тэрээр тус танилцуулгын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд Нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна гэлээ.
 
Тодруулбал:
- САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ, ТЭЭВЭРЛЭХ
Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталж хэрэгжүүлнэ.
Гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангана.
 
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ БОДИСЫГ БУУРУУЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ
Нийтийн болон ачаа тээврийн хэрэгслийн хаягдал утаанд хэмжилт хийж, стандартад нийцүүлэх арга хэмжээ авна.
 
- БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ
Нийслэлийн төрийн өмчийн халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоно.
Гэр хорооллын байшин, сууцны дулаан алдагдлыг бууруулна.
 
- ИРГЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРҮҮЛ АМЬДРАХ ЗӨВ ДАДАЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ
 
Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, зөв дадал хэвшилд сургах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна.
 
- АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ
Агаарын чанарын хяналтын суурин болон хөдөлгөөнт харуулын найдвартай ажиллагааг хангана.
Суурин автомат станцын тоог нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.