Дорнод аймгийн ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ байдлыг хангах дэд хөтөлбөрт үнэлгээ хийгдлээ
Үйл явдал
/
2021-02-25
Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг орон нутагт хэрэгжиж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр иргэд, олон нийтэд танилцууллаа.
 
Жендэр болон Жендэрийн эрх тэгш байдлын талаар иргэдийн мэдлэг ойлголт дээшилж, орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын төртэй бүтээлчээр хамтран ажиллах, хяналт тавих оролцооны түвшин нэмэгдэж, Оролцооны хяналт, үнэлгээ шинжилгээний аргачлалаар үнэлгээ хийх чадварт суралцсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэдгийг төслийг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
 
Дорнод аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, соёл, эдийн засгийн харилцаан дахь тэгш оролцоог хангах, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг хангах чиглэлд гурван зорилтын хүрээнд 15 үйл ажиллагаанаас 12 үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, 80,0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.80.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.