Орос улсын СПУТНИК-V вакциныг МОНГОЛ улсруу ачуулжээ

"ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ. Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа"-г Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлжээ.
Спутник-V вакцинаас 10,000 тун ирэх юм байна.
ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүлийн тусгай үүргийн нислэг маргааш/2021.02.27/ өглөө 06:00-07:00 цагт буух төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.
- Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
- БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
- ОХУ-ын Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
- Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24