Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
80 оны залуу Ерөнхий сайдад Ж.Энхбаяр, Л.Цэдэвсүрэн, Б.Амундра, Ч.Болортуяа, Н.Түвшинбаяр нар зөвлөж байгаагаас Э.Болормаагийн нэг онцлог нь М.Энхболдыг хамт дэмжихэд тусалсан явдал нь юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд бэлтгэж буй бичлэг цацагдан дуулиан дэгдлээ. Энэхүү бичлэгт нэгэн эмэгтэй "Нээх ухаантай асуулт хэрэггүй шдээ М.Энхболд дарга аа... Ч.Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч хэлсэн яадаг юм... Сонгогчид чинь зүгээр л цагаан цаас шүү дээ..." гэж хэлсэн байдаг. Энэхүү үгсийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц хэлсэн мэтээр нийгэмд тарсан. Тэгвэл дээрх үгийг Ерөнхий сайдын шинэхэн зөвлөх Э.Болормаа хэлсэн тухай эх сурвалжууд ярьж байна.
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин