Орон нутагт ирж буй иргэд тусгаарлалтын болон халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг онцгойлон анхааруулья
Үйл явдал
/
2021-03-01
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй
 
2 сарын 28-ны өдрийн 10:00-аас үдшийн 22:00 цаг хүртэл УБ хотоос Шаамар-6”-гийн постоор нийт 65 иргэн нэвтэрчээ. 
 
Үүнээс: Сүхбаатар суманд-15, Алтанбулаг суманд-10, Түшиг суманд-40 иргэн тус тус ирж "Түргэвчилсэн оношлуур"-аар шинжилгээ авахад бүгд хариу "СӨРӨГ" гарсан байна.
Сүхбаатарт ирсэн 15 иргэний 7 нь албан ажлаар, 8 гэрийн хаяг дээр, Алтанбулагт ирсэн 10 иргэн бүгд "Тийр" машины жолооч нар байсан бол Түшиг суманд ирсэн 40 иргэн бүгд уурхайд ажиллах ээлжийн ажилчид байсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постонд үүрэг гүйцэтгэж байгаа Шаамар сумын ЭМТ-ийн Дүн бүртгэгч бага эмч Б.Лувсанчимэг өглөө.
 
 
 
Орон нутагт ирж буй иргэд тусгаарлалтын болон халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг онцгойлон анхааруулья!!!
Сэлэнгэчүүд бид “Эрүүл, Халдваргүй, Ногоон бүс нутгаа Эвийн хүч, Хамтын зүтгэлээр хамгаална, хадгална”.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.