Тодруулга: Чойрын Богд уулыг УХСАН УУ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-01

Сүүлийн өдрүүдэд Говьсүмэр аймгийн нутагт орших Чойрын богд уулнаас НҮҮРС олборлосон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.Тус газраас хайгуулын лицензтэй компани нь нүүрсний хайгуул хийж байхдаа БОЛОР олборлосон гэдгийг нутгийнхан нь хэлсэн байна. Бид энэ асуудлаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содномоос тодрууллаа.

Чойрын Богд уулнаас нүүрс олборлох нэрийдлээр БОЛОР олборлосон гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү... ?

 Тийм зүйл байхгүй. “Эко сори” ХХК гэж компани 2010 оны үед хайгуулын лиценз авсан компани юм билээ. Орон нутгаас зөвшөөрөл өгөөгүй. Аймгийн төвөөс зургаа орчим километрийн зайд 2018 онд ам нээнэ гэж анх ухаж эхэлсэн. Тухайн үед Иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагуудын төлөөлөл тэмцэл өрнүүлж үйл ажиллагаг нь зогсоосон.

Нүүрсний хайгуул, ашиглалтын хоёр зөвшөөрөлтэй компани юм уу?

Ямартай ч хайгуулын зөвшөөрөлтэй гэдгийг нь мэдэж байна. Болор олборлосон зүйл байхгүй. Анх болортой төстэй зүйл гэж ярьсан. Түүнийг нь аймгийн мэргэжлийн хяналтын газраар дамжуулан улсын төв лаборторид шинжлүүлсэн. Дүгнэлтээр Болор биш гэж гарсан. 2019 онд.

Тэгэхээр “ЧОЙРЫН БОГД” уулыг ухсан гэдэг нь ташаа мэдээлэл гэсэн үг үү. Ер нь энэ уулын ойролцоо хайгуулын лиценз олгосон зүйл байдаг уу?

Чойрын Богд уулыг улсын хамгаалалтад авсанаас гадна орон нутгийн хамгаалалтад давхар авсан байгаа. Тэгээх энэ уулын ойролцоо ямар ч ухсан сүйтгэсэн зүйл байхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.