Халиа дошин үүссэн газруудад ШУУДУУ ТАТАЖ ажиллалаа
Үйл явдал
/
2021-03-01
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/27 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн 14, 17 дугаар хороодын нутаг дэвсгэрт үүссэн халиа дошин үүссэн газрууд дээр ажиллалаа. Уг газруудад суваг, шуудуу татах ажлыг Тохижилт үйлчилгээний ХХК-иар хийлгэн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Амандых хяналт тавьж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
Цаашид үерийн аманд буусан айл өрхүүд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.