Г.Мөнхцэцэг гишүүний ИДЭЖ УУХ, УНТАХ БАЙРНЫ тооцоонд 1,8 САЯ төгрөг зарцуулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-01

Улс орон даяар Коронавирусийн халдвараас хамгаалж УИХ-ын гишүүд ч тойрог, хороондоо олигтой ажиллаж чадаагүй. Гэтэл Говьсүмбэрээс гарсан Гомпилдоогийн Мөнхцэцэг гишүүн аймагтаа очиход төсвөөс НЭГ САЯ НАЙМАН ЗУУН 75 МЯНГАН ТӨГРӨГИЙН тусгай үйлчилгээ авчээ.

Тус аймгийн ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг хүлээн авах зардал хэмээн тусгайлан бичиж тэмдэглэжээ. Мэдээж УИХ-ын гишүүн, аймаг орон нутгаас нь хоёр удаа сонгогдсон төрийн түшээ учраас нутгийн удирдлагууд нь хүндэтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүний ИДЭХ ХООЛ, УНТАХ ОР ХӨГЖИЛ, АМРАХ БАЙРНЫ зардлыг орон нутгийн нэгэн компаниас яагаад гаргах ёстой вэ гэдгийг бодох ёстой.  УИХ-ын гишүүн бусдаас илүү эрхтэй, орон нутгийн аж ахуй нэгжүүдээс мөнгө гаргуулах ёстой гэсэн хууль байхгүй. 

УИХ-ын гишүүд гэхээрээ бүрэн эрхтэй, төсвөөс цалин хөлс, хоол унд, унаа, ор хөнжлийнхөө мөнгийг даалгадаг байх нь. 2020 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгаас УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар нэр дэвшин ялалт байгуулсан. Уг нь  иргэдийн итгэлийг авч төрд сонгогдсон төрийн түшээ орон нутагт томилолтоор очихдоо өөрийнхөө идэж уух, унтаж хэвтэх өрөөнийхөө өр төлбөрийг даагаад, бусдад төвөг уддаггүй байх хэрэгтэй. Дарга, гишүүн гэхээрээ бүхнийг бусдаар хийлгүүлж, даалгуулна гэсэн үг биш. Үүнийг эрхэм гишүүн Г.Мөнхцэцэг ч бас ухаарна биз дээ... Энд тэндэхийн яруу найргийн тэмцээн уралдааны бай шагналыг даадаг мөнгөөрөө өөрийнхөө хоол ундны тооцоог төлчихдөг байгаасай...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.14.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.