Сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож байна
Үйл явдал
/
2021-03-01
"Хүүхдээ сонсох өдөр"-ийн анхны зочид ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид байлаа
 
Өмнөговь аймгийн Засаг даргын А/185 дугаар Захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож, анхны уулзалт өнөөдөр болж байна. "Хүүхдээ сонсох өдөр"-ийн анхны зочноор Өмнөговь аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид уригдан оролцож, аймгийн удирдлагуудтай хүсэл мөрөөдлөө хуваалцлаа.
 
Говийн ирээдүй хойч үр хүүхдүүдээ эрүүл энх өсөн торниж, эрдэм оюуныг дээдэлсэн, чадварлаг, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө аймаг орон нутгийн зүгээс "Сүү тараг", "Говийн ирээдүй-Хүүхэд", "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.