Түргэвчилсэн шинжилгээ хийхэд төлбөр авахгүй
Үйл явдал
/
2021-02-26
Өнөөдөр 14:00 цагаас Улсын Онцгой комисс 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал зохион байгууллаа.  Энэ үеэр эрүүл мэндийн сайд түргэвчилсэн тестийг үнэ төлбөртэй авах түр журмыг дахин нарийвчлан судалж, боловсруулах шаардлагатай хэмээн үзэж төлбөр авахыг зогсоолоо.  
        Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч орон нутагруу орох иргэдээс түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй авах түр журам батлагдсан.
       Журмын дагуу 2021 оны 2-р сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс Жаргалант сумын шалган нэвтрүүлэх постод  коронавирусын шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн бол өнөөдрөөс ийнхүү төлбөр авахыг зогсоох шийдвэр гарлаа.
         Түүнчлэн орон нутагруу зорчих үед дахин түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа учир нь:
1. Хэдий PCR шинжилгээ өгөөд 72 цагийн дотор ирж байгаа хэдий ч энэ хугацаанд халдвар нууц үедээ явж байхыг үгүйсгэхгүй тул түргэвчилсэн оношлуураар илрүүлэх боломжтой.  
2. Бид ногоон бүс болж чадсан. Гэсэн  ч эдийн засаг, ажлын байрны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийх шаардлагатай.
3. Түргэвчилсэн шинжилгээг авснаас хойш 20 гаран сул эерэг хариуг илрүүлж, тэдгээр иргэдийг ажиглах байранд тусгаарлан урьдчилан сэргийлж чадсан гэх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, Шуурхай штабын дарга Г.Ганбаатар өгсөн юм. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.108.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.