ФОТО: Намбарын Энхбаяр ГОЛ ДҮРД нь тоглосон ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-02
Эх орон, тусгаар тогтнол бол Монгол Улсын эрх чөлөөт ард түмний бахархал билээ. Улс төрийн Ууган хүчин Монгол Ардын Намын үүсгэн байгуулагчдын нэг Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Монгол Ардын нам улс эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж, хөгжилд хөтлөн ирсэн бахархам түүхийн 100 жилийн баяр тохиож байна. 
 
Эл өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, МАХН-ын дэд дарга Шадар сайд асан Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар хамтарч ойн баярын үйл ажиллагаагаа тэмдэглэлээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.