Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Үйл явдал
/
2021-03-03
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоол, УОК-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн Түр журам батлах тухай 18 дугаар тушаал, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тавигдах Тусгай нөхцөл шаардлагуудыг хангуулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бууруулахтай холбогдуулан гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
 
Аж ахуйн нэгжүүд халдвар, хамгаалал сахих журмын талаар мэдээлэлтэй байж ажлын байрандаа нэвтрүүлсэн, байгууллагын дотоод хяналтыг сайжруулсан, аж ахуйн нэгж бүр QR кодоо хэвлэж тавьсан, халуун хэмжигчээр үйлчлүүлэгч болон ажилчдынхаа халууныг хэмждэг, санамж, сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудсуудыг хүний нүдэнд харагдах газар байрлуулсан, агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийж хэвшсэн байна.
 
Мөн цаашид дараах зүйлүүдэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
 
Үүнд: Түр тусгаарлах өрөө гаргах, гар бүртгэлийн дэвтэр хөтлөх, цэвэрлэгээг үйлчилгээг илүү чанаржуулах, QR код уншуулж буй эсэхийг хянах зэрэг байна.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.71.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.