Ерөнхийлөгч Х.Баттулгын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
Үйл явдал
/
2021-03-03

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 58 нас хүрч байна.

Тэрбээр

  • 1970-1978 Улаанбаатар хотын 34 дүгээр сургуульд суралцсан
  • 1978-1982 Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр суралцаж төгссөн
  • 1982-1986 Монголын урчуудын эвлэлд зураач
  • 1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин
  • 1992-1997 Женко ХХК-ийн Ерөнхий захирал
  • 1997-1998 Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004-2008 УИХ-ын гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга
  • 2008-2012 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
  • 2012-2016 УИХ-ын гишүүн
  • 2012-2014 Засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэж байв.

Тэрбээр 2017 онд Ардчилсан намын VIII Их хуралд оролцсон 937 төлөөлөгч оролцож, 903 нь буюу 96,6 хувийн саналаар АН-аас нэр дэвших эрхээ авч, улмаар 54 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.51.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.