Хандлагыг өөрчилье-Хамтдаа хөгжье
Үйл явдал
/
2021-03-03
Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 18-ны өдрийн А/185 дугаартай захирамжийг хэрэгжүүлж Номгон сумын Засаг даргын Тамгын газар "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төлөөлөл урилгаар оролцож, сумын Засаг дарга С.Идэрсүрэн, Засаг даргын орлогч Э.Пүрэв, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярмаа нар хүлээн авч, санал бодлоо илэрхийллээ.
 
Хүүхдүүдийн санал:
 
1. Суманд дутагдалтай байгаа мэргэжлээр суралцахад оюутны тэтгэлэг хөтөлбөрт хамруулах
 
2. Мэргэжил сонголтын зөвлөгөөг 9-р ангиас эхлэн хийж байх
 
3. Ухаалаг утасны донтолтоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах
 
4. Сумын замын гэрэлтүүлгийг бүрэн асааж байх, нэмэгдүүлэх
 
5. Сургуулийн сурагчдын өөрсдөө удирдах байгууллагыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, үйл ажиллагааг дэмжих
 
6. Аймгийн Политехникийн коллежийн багш нарын төлөөлөөс ирж мэдээлэл хийх талаар харилцан ярилцлаа.
 
Хүүхдээс гарсан санал, санаачилгыг дэмжин, бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлнэ.
Цаашдаа сар бүрийн 01-ний өдөр "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР"-ийг тогтмол зохион байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.