Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны засаг дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2021-03-03
Өнөөдөр 43 хорооны Засаг дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар хороодын Засаг дарга нарт танилцуулан, гүйцэтгэлийн талаар санал солилцов.
 
Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, 330 гаруй мянган хүн ам оршин суудаг томоохон дүүргийн нэг юм. Тиймээс төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нэгдсэн ойлголт, нэгдмэл зорилго, хамтын ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш байдлаар хүргэх, харилцан уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
 
Мөн хороодын Засаг дарга нарыг ажлын байрны хариуцлагыг ухамсарлан, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, 2021 онд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн бодлого, засаглалын бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг хороодын нутаг дэвсгэрт удирдлагын туршлага, арга барил, шинэ санаачилгатай уялдуулан ажиллах хэрэгтэй талаар хэлэлцлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.232.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.