Ц.Туваан: Иргэн С.Эрдэнэ МАН-ын удирдлагуудтай хамтарч АН-ыг САМАРЧ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өчигдөр болж, АН-ын Үндсэн дүрмийн 3,5,6-р бүлгийн тодорхой заалтуудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжжээ.  Хуралдаанд УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Туваан оролцож, намынхаа эв нэгдлийг хангахын төлөө хамтдаа ажиллаж, намын шинэ даргадаа тамгаа хүлээлгэн өгч, нэг зүгт харж ажиллая гэсэн юм.  АН-ын дарга С.Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, намын даргын сунгааг хамтран зохион байгуулж, АН-ын үйл ажиллагааг хэвийн, нэгдмэл зохион байгуулалттайгаар, хүчтэй сөрөг хүчний байр суурьтайгаар үргэлжлүүлэхэд бэлэн гэж байр сууриа илэрхийлэв. 

АН-ын дарга С. Эрдэнэ "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Ковидоор далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна. АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг дараагийн шинэ даргад  хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Тэр болтол элдэв төөрөгдөл үүсгэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Улсын Дээд шүүх болон УБЕГ-т нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

Ц.Туваан: МАН-ын удирдлагууд иргэн С.Эрдэнэтэй хийлж АН-ыг хагаралдуулж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Түүний дараа намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ надад намын даргын тамгыг өгсөн. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр иргэн С.Эрдэнэ эрх баригч намтай нийлж Ардчилсан намыг мухардалд оруулж байна. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны хуралдаанаас АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг намын гишүүнчлэлээс ХАССАН. Гэвч одоо өрсөлдөгч хүчинтэй хамтарч унагах гэж оролдож байна” гэлээ

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.