М.Ганбаатар: Сайжруулсан түлшийг ЭКСПОРТОД гаргах боломжтой
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

Үндэсний Аж Үйлдвэрлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан:   “Таван Толгой”  түлш компаний удирдлага, захирал М.Ганбаатар санаачлага гаргаж, Үндэсний АЖ Үйлдвэрийн танхимын гишүүд, мэргэжлийн компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс нь жилд 13 тэрбум ам долларын эдийн засгийн эргэлттэй. Үүнээс 600.000 ам долларыг гадаадруу гаргаж бараа бүтээгдэхүүн авдаг бөгөөд импортоос 90 хувь хамааралтай улс орон юм. Манай Улсын эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлтэй түвшинд байгаа нь нууц биш. Бид Таван Толгой компанид уут сав баглаа боодол барьцалдуулагч, нормын хувцас болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтарч ажиллах зорилттой байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд эх ороны үйлдвэрүүдийг дэмжсэн худалдан авалт маш цөөхөн байсан. Иймээс экспортыг дэмжсэн бодлогын хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байна.

Таван Толгой” түлш компаний захирал М.Ганбаатар: Таван Толгойн сайжруулсан түлшний  үйлдвэр нь  Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах зориулалттай үндэсний томоохон үйлдвэрүүдийг нэг юм. Сайжруулсан түлш нь Таван Толгойн түүхий эд дээр суурьлагдсан бүтээгдэхүүн  гэдэг утгаараа цаашлаад хөдөө орон нутаг аймаг, экспортонд гаргах ирээдүйтэй юм. Түлшний үйлдвэр дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Нэн ялангуяа нүүрсний боловсруулалт дэлхийд нэлээд үсрэнгүй хөгжиж байгаа салбар юм. Жишээ нь Дубайд 2 сая тоннын нүүрсний боловсруулалын үйлдвэр саяхан ашиглалтанд орсон байна. Атомын чиглэлийн эрчим хүч эрсдэлтэй болсон энэ цаг үед нүүрсний хэрэглээ  ихсэх нөхцөл байдал дэлхий даяараа үүсч байна.  Иймээс энэхүү хамтын ажиллагаа нь  манай улсын үндэсний үйлдвэрлэл цаашид хөгжиж дэвшихэд нөлөөлөх гарц болж байна гэж үзэж байна. Гадаадаас маш их өртөгөөр авч байгаа бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэх нь улс орны эдийн засагт багахан хувь нэмэр болно гэж үзэж байна. Сайжруулсан түлш маань улаан ууттай байдаг. Улаан уут нь халуунд тэсвэртэй материалтай тул гэр хороололын ард иргэд  үнсээ хийгээд хаяж байгаа нь хогийг багасгасан давуу талыг мөн бий болгосон байна. Энэ уутыг манайд үйлдвэрлэж нийлүүлэх боломж байгаа. Хэрэглэгч байхгүйгээс манай жижиг үйлдвэрүүд санхүүжилт байхгүй зогссон тохиолдолууд олон. Үүнийг дагаад ажлын байр ч олноор үүсэх давуу тал бий.

Үндэсний Аж Үйлдвэрлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан:  Үндэсний үйлдвэрийг дэмжсэн бодлого гаргаж ийнхүү хамтарч ажиллаж байгаад  “Таван Толгой” Түлш Компанид маш их талархаж байна. Бид чанар стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, шинэ технологи инновац нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаагаа сайжруулан ажиллах болно хэмээн онцлоллоо.

Таван Толгой” түлш компаний захирал М.Ганбаатар: Монголд үйлдвэрлэгдэх боломжгүй явсаар ирсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөхцөлөөр хангах зэрэг хамтарч ажиллахаар төлөвлөж байна. 2022 оны өвөл бараа бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхийн тулд бэлтгэл ажил хийх хангалттай хугацаа үйлдвэрлэгчидэд бий. “Таван Толгой” түлш компанид 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн ашиглагддаг. Үүнээс 400 орчим нь Монголд байхгүй тул гаднаас нийлүүлэгддэг. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд бий болно гэж найдаж байна. Үндэсний АЖ Үйлдвэрийн зөвлөлийн холбоодууд байдаг. Үүнд манай олон инженерүүд бий. Цаашдаа үйлдвэрлэл хөгжиж эдийн засагт өндөр хувь нэмэр оруулан ажиллах сайхан гарцууд бий болно гэж итгэл дүүрэн байна.

Ц.Цэлмэг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.78.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.