“ТАВАН ТОЛГОЙ” түлш компани экспортыг дэмжих үүднээс Монголын Үндэсний Аж Үйлдвэрийн компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Үндэсний Аж Үйлдвэрлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан: “Таван Толгой” түлш компаний удирдлага, захирал М.Ганбаатар санаачлага гаргаж, Үндэсний АЖ Үйлдвэрийн танхимын гишүүд, мэргэжлийн компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс нь жилд 13 тэрбум ам долларын эдийн засгийн эргэлттэй. Үүнээс 600.000 ам долларыг гадаадруу гаргаж бараа бүтээгдэхүүн авдаг бөгөөд импортоос 90 хувь хамааралтай улс орон юм. Манай Улсын эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлтэй түвшинд байгаа нь нууц биш. Бид Таван Толгой компанид уут сав баглаа боодол барьцалдуулагч, нормын хувцас болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтарч ажиллах зорилттой байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд эх ороны үйлдвэрүүдийг дэмжсэн худалдан авалт маш цөөхөн байсан. Иймээс экспортыг дэмжсэн бодлогын хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байна.
Үндэсний үйлдвэрийг дэмжсэн бодлого гаргаж ийнхүү хамтарч ажиллаж байгаад “Таван Толгой” Түлш Компанид маш их талархаж байна. Бид чанар стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, шинэ технологи инновац нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаагаа сайжруулан ажиллах болно хэмээн онцлоллоо.
Ц.Цэлмэг
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин