Б.Пүрэвдорж: МАН-ыг дэмжсэн ААН-д л ЖДҮ зээл авна. Энэ 10 ИХ НАЯД бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ШОУ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй 10 их наядын төлөвлөгөө нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан бэлэг. ЖДҮ салбарт олгох хоёр их наяд төгрөгийн шалгуурыг хараарай. Танай аж ахуй нэгжүүд МАНай намыг дэмжвэл зээл олгоё гэсэн санаа. 500 мянган залууг сургалтад хамруулна гэсэн. Сургалтаа төгссөний дараа ТУС БҮР НЭГ САЯ төгрөгийг МАН-ын гишүүний батлахын хамт өгнө. Үндсэндээ бол залуучуудын саналыг худалдан авах ямар нэг аргаар худалдан авах гэсэн арга. Сургалтад хамрагдсан залуу бүрт МАН-ын батлах, гишүүний үнэмлэх очно. Хичээл нь “Бидний энхрий хайрт МАН мандтугай” гэсэн агуулгаар орно. Миний бие төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд энэ их мөнгөний зарцуулалтыг ХЯНАНА. Сэтгүүлчид та бүхэн минь хамтраарай гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.