Л.Оюун-Эрдэнэ: Манай эрчүүд АРХИ УУДАГ, хорхог иддэг учраас ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЦЭРЭГТ явуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

Жендэрийн Үндэсний хорооны хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж, үг хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна:

Мартын 8-ны зөвхөн энэ өдөр эмэгтэйчүүдийн өдөр бус, бусад бүх өдөр эмэгтэйчүүдийн эрх хангагддаг байхын төлөө тасралтгүй ажиллах ёстой. Баярын өдөр боловч түүнээс илүү хүйсийн тэгш байдлын тухай олон улсын тунхаглал юм. Ирээдүйд Монгол Улс энэ өдрийг зөвхөн баяр байдлаар биш өргөн агуулга руу нь хандуулахыг зорьж ажиллах ёстой.

Манай улс дэлхийн олон улстай харьцуулахад жендэрийн мэдрэмжтэй хөгжиж байгаа улс гэж үнэлэгддэг. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангуулахын төлөө Жендэрийн үндэсний хороо шинэ түвшинд гарах хэрэгтэй байна.

Өмнөд Солонгос улс богино хугацаанд хөгжсөн, Азийн бар болсны нууц бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн явдал юм. Авлигажилтыг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал Эмэгтэйчүүд эрчүүдийн олж хардаггүй зүйлсийг, ертөнцийг олж хардаг учраас улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо чухал.

Эмэгтэйчүүд төрийн өмчит үйлдвэрийн газруудад дээд шатны албан тушаалтан байх асуудлыг хөндөе. Авлигажилтыг эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан бууруулах боломжтой гэж үзэж байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт даруй 10 насаар бага болсон нь шулуухан хэлэхэд архидалт, буруу хооллолттой холбоотой. Бид архидалтын эсрэг, хоолны том соёлыг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт улам өснө.

Унтах цагтаа унтахгүй байгаатай холбоотой. Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагаас хойш орж ирдэг. Биеийн цэвэрлэгээ хийгдэх ёстой энэ цагт Монгол эрх хүн архи уугаад, хорхог идээд байж байдаг. Энэнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Манай эрчүүд бүгд жингийн илүүдэлтэй. Гүзээтэй генералуудтай болсон. Энэ асуудлыг эмэгтэйчүүд хамдаа хөндөх цаг болсон байна.

Монгол эмэгтэйчүүд Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь буруу гэсэн хандлага хүчтэй үүсэж байна. Айлын охин хүүхдийг өндөр боловсролтой, эрэгтэйг нь орхигдуулж байгаа нь гэр бүл төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөдөр би энэ үгийг хэлснээрээ шүүмжлэлд өртөж магадгүй.Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй.

Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгоно. Хөдөө орон нутагт 16, 17 насандаа гэрлэж байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.24.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.