С.Амарсайхан: Даваа гарагаас худалдаа үйлчилгээний салбарын 40 мянган иргэнээ ВАКЦИНЖУУЛАЛТАД хамруулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-05

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. Вакцинжуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  Тодруулбал Улаанбаатар хотод амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая гаруй иргэнийг гурав,  дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах бол ногоон бүс буюу орон нутгийн иргэдийг тав, зургадугаар сард вакцинжуулах юм.

АстраЗенека вакциныг одоогоор 15 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчдад хийсэн байна. Ирэх долоо хоногоос эхлэн эрсдэлт хэсэгт буюу худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40 гаруй мянган иргэнд дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.  

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлийн ерөнхий боловсролын танхимын сургалтыг эхлүүлэхтэй холбогдуулан   Улаанбаатарт байгаа 45 мянга орчим, орон нутагт байгаа 25 мянга орчим багшид вакцин хийхээр төлөвлөсөн байна.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.