Өмнөговь аймагт нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах тухай албан хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүллээ
Үйл явдал
/
2021-03-06
Улсын онцгой комиссын 2021 оны Түр журам батлах тухай 21 дүгээр тушаалаар батлагдсан "Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам"-ын хүрээнд 3 дугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2000-2700 орчим иргэд ирж байна.
Улаанбаатар хотод халдварын тархалт буурахгүй байгаа, мөн Өмнөговь аймагт цэцэрлэг, сургууль, ихэнх үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нээгдсэнээр хөл хөдөлгөөн ихсэж байна.
 
Үүний улмаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх Монгол улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор зарласан "Ногоон бүс"-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсч байна.
 
Иймд улсын хэмжээнд вакцинжуулалтын үйл ажиллагааг дуустал түр хугацаанд тус аймагт нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай албан хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.
 
Зургийн тодорхойлолт алга байна.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.9.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.