Насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин
Үйл явдал
/
2021-03-06

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцууллаа.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байсан хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцын шинжилгээ авахаар төлөвлөж явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ. Тус үеэр 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг  илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан байна.

Түүнчлэн иргэдийг дархлаажуулах ажилтай холбогдуулан  Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал  насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах бол “Астразэнэка” вакцинаас 150 мянган тун, “Синофарм” вакцинаас 300 мянган тун, “Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан авсан байна.

Үүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бол 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөжээ.  Мөн “КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Файзер” вакцины 25,000 тунг оруулж ирэх тухай асуудал хэлэлцэгдэж буй аж.

Г.Нэргүй

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.37.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.