Иргэдийг хохироож буй хуурамч шатахуунд татвар ноогдуулахаар төлөвлөж байна
Үйл явдал
/
2021-03-06

Хуурамч шатахууныг иргэд олон нийт хэрэглэсээр байна. Шатахуун хэрэглэчидийн холбооноос 2 удаа ажлын хэсэг байгуулж ажиллах гэж үзлээ. Үр дүнд хүрсэнгүй. Хуурамч шатахуун импортлогчидыг татвартай болох асуудлууд яригдаж байна. Ингэсэнээр хуурамч шатахууныг хумих юм.

Хуурамч шатахуун хэрэглэгч иргэн Хонгор:  Чанарын шаардлага хангаагүй, чанар муутай бензин худалдаж авсанаас үүдэн тээврийн хэрэгсэлээ ноцтойгоор хохироосон хүн байна. Энэ оны 02 сарын 22-ны өдөр Петровис компанийн Энхтайвны гүүрний доорх салбараас банк дүүрэн бензин авсан.  28-29 км явсаны дараа чек ассан. Энэ асуудлаар Петровис компанид  гомдол хүргүүлсэн. Тэд өөрсдийн лабортораар шинжлээд машины буруу болж шийдэгдсэн. УБ хотод 220000 айл өрх байдаг. Бүгд шатахуун хэрэглэдэг. Энэ байдлыг таслан зогсоомоор байна. Цагаан гол нь дуугарсан, шатахууны улмаас түлшний систем доголдсон гэсэн хохирол гарч байна. Газрын тос, ашигт малтмалын  хэрэг эрхлэх газрын лабортори гэж байдаг юм байна.Тэр лабортори дээр очиж шинжлүүлэх нь зөв юм байна. Төр засгийг тодорхой шийдвэр гаргаач ээ гэж иргэн хүний хувьд байр сууриа илэрхийлж байна.

Шатахуун эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Сайнбаяр: Хэвлэлийн бага хуралтай холбоотой тооцоо судалгаагаа ярьчихая. Улсад 200 тэрбумын хохирол гэдэг нь улсад төлөх байсан онцгой албан татвараас энэ компаниуд төлөөгүй үлдсэнийг хэлж байгаа юм. Өнөөдрийг хүртэл эдгээр компаниас онцгой албан татвар авсан бол улсад 200 тэрбум төгрөг төвлөрөх байжээ. 2-дох асуудал жолооч нар 1 их наяд төгрөгөөр хохирохгүй байжээ.  Үүний тодорхой жишээг нэрлэвэл Багануурын уурхай 2020 онд 108 ойл гээд компанитай гэрээ байгуулсан байна. Гэрээнээс нь маш олон зөрчил илэрсэн байна. Хуурамч шатахуун хадгалалтын горим алдуулдаг. Үүний тод жишээ нь Эрдэнэт Петролиум ШТГ шатлаа. Рашаант тосгоны тийшээ маш олон газрууд байгаа. Төр засаг шалгаач ээ гэж хүсмээр байна. 2020 оны 04 сард ШӨХТГ шалгалт хийсэн. Бүх компаниас зөрчил илэрсэн. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Сэтгүүлч та бүхэн хуурамч шатахууны хор хөнөөлийг нийгэмд таниулж өгөөч ээ гэж хүсмээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.