НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын даргад НЭР ДЭВШИХЭЭР бүртгүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-06

НИТХ-ын төлөөлөгч Тулгат: АН-ын даргын сунгаанд оролцохоор өргөдлөө заасан хугацаанд, дүрэм журмынх дагуу өгч байна.

АН-ын дотоод сонгууулийн хорооны дарга: АН-ын даргын сонгуульд ирж бүртгүүлж байгаа танд баяр хүргэж, амжилт хүсье. Бид нэр дэвшигчидийн бүртгэлийг 20 цагт хаагаад маргааш танд хариу мэдэгдэх болно. АН-ын сонгууль шудрага нээлттэй явагдана гэдэгт итгээрэй. Таны ажиглах эрхийг нээлттэй хангаж өгнө. Таны сонгуулийн ажилд амжилт хүсье.

Бүртгүүлсэний дараа тэрбээр сэтгүүчлдийн асуултад хариуллаа.  

АН-ын сунгаанд оролцож байгаагийн хувьд таны зорилго, шалтгаан юу вэ?

Миний гэр бүл АН-ын дэмжигч гэр бүл. Аав  маань ардчилсан хувьсгалд оролцож байсан Майнбаяр гэж хүн байдаг. Дүү нь хонхны Цогтсайхан. Би тухайн үед 4-р ангийн хүүхэд байсан. Чөлөөт нийгэм сонгож байна гэсэн гэгээлэг мөрөөдөлтэй хүүхэд насаа өнгөрүүлсэн.  Монгол АРДЧЛАЛ нас хүрлээ.  Олсон юм байгаа, алдсан зүйл ч байгаа. Дардан замаар яваад байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд фракцын  үл ойлголцол байсан . Намынхаа нэр хүндийг өргөх, үзэл баримтлал дээр нь эргэж аваачих бодолтой байна. Заавал намын дарга биш, шат шатны байгууллагуудад ажиллая гээд явж байсан. Сүүлийн үед эргэн тойрны хүмүүсийн зүгээс хийж бүтээх насандаа эрсдэл , ачаа үүрч яв гэсэн санал дэмжлэг ирүүлсэн.  Цаашлаад залуу хүнийхээ хувьд өрсөлдөх нь  мэтгэлцээнээр дамжуулаад хүмүүсийн улс төрийн боловсролыг дээшилхэд мөн хувь  нэмэр оруулна.  Ардчилсан намынхаа нэр хүндийг өсгөхөд, хойшдоо АН зөв замаар явахад өөрийн гэсэн дуу хоолойгоо оруулах бодол бий. Өөрийн үзэл баримтлалын хүрээнд АН-ын тогтолцоог бүрдүүлэх юмсан гэсэн бодлоор АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байна гэв.

АН даргаа сонгох сунгаа зарлагдаад нэг удаа хойшлогдож байсан. АН нам хоёр даргатай юм шиг үл ойлголцсон байдал нийгэмд байна. Энэ тал дээр таны байр суурь?

.  Өнгөрсөн 7 сараас хойш бужигнаан үүссэн. Энэ бүхнийг бид даван туулж, хэдхэн хоногийн өмнө нэгдэж,  жигд ажиллагаанд оруулах хөдөлгөөн хийгээд эхэлсэн. Залуучууд бүртгэлээ өгч байна. М.Тулгат бол манай ирж яваа цаг төдийгүй Ардчилалыг бүтээлцэж явсан хүний үр хүүхэд  юм . Сайн цаг ирж явна. Залуучуудыгаа дэмжих цаг болсон гэж ойлгож байна гэлээ.

Ц.Цэлмэг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.