Г.Ундармаа: Хаалттай хаалганы цаана хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд маш их өртөж байна
Үйл явдал
/
2021-03-06

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ОУ-ын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн  эсрэг зохион байгуулж буй "ХААЛГА" төслийн хүрээнд Сүхбаатарын талбай дээр өнөөдөр аян өрнөлөө. Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй Жүжигчин Г.Ундармаагийн байр суурийг хүргэе.

Жүжигчин Г.Ундармаа: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлаад 2021 оны 02 сарын нэгнээс  “Асуудлыг Асуу” сэдэвтэй  аян салбар холбоодоороо дамжуулан өрнүүлсэн.  21 аймаг 3 хотоос захидал хүлээж авлаа. Хүүхдүүдээс хүртэл ирсэн.  Хаалттай хаалганы цаана хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд маш их өртөж байна. Хохирогчид үүнийгээ ил гаргаж хэлж чадахгүй байна. Айж байна. Хүчирхийлэлд байгаагаа ч мэдэхгүй байна. ХААЛГА үйл ажиллагааны хүрээнд талбай дээр 50 хаалга байна. Хаалга бүр дээр хүчирхийлэлд өртөж буй хүний захидалыг наасан байгаа. Бидэнд ирсэн захианаас хэдхэн хэсэг нь энд байна. Үүнийг уншихад ямар ч хүний зүрх зүсэгдэм зүйл бичсэн байдаг. Энэ төслийг дуусгаад  сэтгэл засалчид хандах хэмжээний сэтгэл зүрх минь гэмтсэн. Уншсан би ингэж гэмтэж байгаа юм чинь бодит хохирогчид ямар байгаа нь ойлгомжтой.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь гэр бүлийн салалт, архины асуудал байна гэдгийг дуу нэгтэй хэлсэн.

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон ярих нь  зүйтэй юм байна гэж үзээд ХААЛГА төслийг эхлүүлсэн. Цар тахлаас шалтгаалан 12 аймагт өнөөдөр энэ үйл ажиллагаагаа хийж байна.  Цаашдаа бид хүчирхийлэлийн асуудлаар үйл ажиллагаа үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.