Л.Оюун-Эрдэнэ: Мартын өдрөөр Т.Чимгээтэй уулзана. Эмэгтэй хүнийг ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ байж болохгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендерийн Үндэсний хорооны өдрөөр ярьсан зүйлийнхээ талаар хэвлэлд залруулга өглөө. Тэрббэр "Засгийн газрын хуралдааны дараа л мэдсэн. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Манай засгийн газар Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад илүү тэмцэнэ. Соёлын өөрчлөлт оруулна. Би манлайлж оролцоно. Эхлэл гэдэг үгийн гол үндэс нь ЭХ ХҮН юм. Эмэгтэйчүүд ЭРҮҮДЭН ШҮҮГДЭЖ болохгүй. Хүний эрх талаасаа. Бүхэл бүтэн бичлэг цацагдчихаад байхад яагаад үүнийг таслан зогсоож болохгүй гэж. Мартын баяраар Төв аймгийн хорих ангид очино. Эмэгтэй хүнд мансууруулах бодис тариад, хувцасыг нь тайлсан бичлэгийг нөхөр рүү нь явуулсан бичлэг байгаа. Эрүүдэн шүүх ажиллагаа дахин Монгол улсад явагдахгүй. Төв аймгийн ашигладаггүй шоронг хаана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.