Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чимгээтэй уулзаж байна
Үйл явдал
/
2021-03-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт Б.Чимгээтэй уулзаж байна. Тодруулбал С.Зориг агсны хэрэгт холбогдуулж Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болох нь тодорхой болсон юм. Тус асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж  “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй.  Хууль номын дагуу ажиллаарай гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр”  гэж мэдэгдэж байсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жендерийн үндэсний хорооны өдрөөр үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд эрүүдэн шүүгдэж болохгүй. Хүний эрх талаасаа. Бүхэл бүтэн бичлэг цацагдчихаад байхад яагаад үүнийг таслан зогсоож болохгүй гэж. Мартын баяраар төв аймгийн хорих ангид очино. Эрүүдэн шүүх ажиллагаа дахин Монгол улсад явагдахгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.