
УОК-ын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр МХЕГ, НМХГ болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, караоке, зочид буудал зэрэг газруудад шөнийн хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар ажиллагсад халдвар хамгааллын дэглэм мөрддөггүй, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/, ковид-19 сэжигтэй тохиолдол илэрсэн үед түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол хэмждэггүй/гар бүртгэл дутуу болон хийгээгүй/, нийт хүчин чадлын 50хувьд үйлчилдэггүй, тэмдэг тэмдэглэгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.
Иймд үйлчилгээний байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ халдвар, хамгааллын дэглэм чанд сахихыг анхааруулж байна.




Хуваалцах
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24