Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядаас ЖДҮ эрхлэгчдэд 2 их наядыг ЗОРИУЛНА
Үйл явдал
/
2021-03-09

Б.ЖАВХЛАН: Маргаашнаас гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наядын зээлийг олгож эхэлнэ
 
Засгийн газраас Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наядын төлөвлөгөө боловсруулаад буй. Тэгвэл дээрх төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сангийн сайд болон Монголбанкнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Гуравдугаар сарын 10-наас буюу маргаашнаас ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхлэхээр болжээ. Мөн хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн энэ долоо хоногоос олгож эхлэх юм байна.
 
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн сард Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг танилцуулсан. Ийн иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Мөн төлөвлөгөөнд дурдагдсан бусад санхүүжилтийн зээлүүд хэвийн үргэлжилж байгаа.
 
Ажлын байрыг дэмжих гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, зээлийг олгоход бэлэн болсон. Үүнд шаардлагатай бол төрөөс 60 хүртэл хувийн зээлийн батлан даалт гаргаж өгнө. Цогц төлөвлөгөө зургаан чиглэлтэй. Зургаан яам чиглэл тус бүрд хариуцан ажиллана. Энэ зээлийг олгохоор Төв банк арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон. Зээлийн нөхцөлд төрөөс тавьж буй ганцхан шаардлага байгаа. Аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байх хэрэгтэй.
Бүртгүүлж амжаагүй аж ахуйн нэгжүүд байвал өнөөдөртөө багтаад бүртгүүлээрэй. Энэ удаад иргэдэд зээл олгож байгаагаараа онцлог. Төлөвлөгөөг танилцуулснаас хойш арилжааны банкуудад нэлээд хүсэл ирсэн байна лээ. Үүнд бичил, өрхийн бизнес эрхлэгдэг иргэд оролцоно. Өмнө нь ийм иргэд зээлд хамрагдалгүй хоцорчихдог байсан. Тухайлбал, зах дээр худалдаа эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зах зээл дээр ажилладаг банкууд дээр судалгаа хийсэн. Үүнд хэрэглээний зээл орохгүй. Зөвхөн бизнес эрхлэгчид хамрагдана.
 
Судалгаагаар иргэдийн 80-90 хувь нь ийм зориулалтын зээл авдаг юм байна. Тиймээс 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй зөрүү долоон хувийг нь төрөөс санхүүжүүлж иргэдэд олгох юм. Одоо ирсэн байгаа хүсэлтээр 20-25 мянган иргэн хамрагдах судалгаа гарсан. Аж ахуйн нэгжүүдийн тухайд 500 сая хүрэл зээл авна. Хүсвэл зээлийн батлан даалт гаргуулж болно" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.