Дархан-Уул аймагт ЕБС-ийн танхимын сургалтыг эхлүүллээ
Үйл явдал
/
2021-03-09

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрөөс /2021.03.09/  танхимын сургалтыг эхлүүллээ. Ингэхдээ нэг  ангийн сурагчдыг 2 ээлжид хуваан 1 ээлж нь 7 хоногт 3 өдөр хичээллэх хуваарийг баталсан бол 1 ширээнд 1 хүүхэд суулган зарчмаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй юм. Тус аймгийн хувьд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 22000 гаруй сурагч суралцдаг байна. Үүнээс  97  хувь нь танхимын  сургалтад хамрагдах хүсэлт гаргажээ.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.