Сүхбаатар дүүргийн ОНЦГОЙ КОМИСС хуралдлаа
Үйл явдал
/
2021-03-09
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комисс цахимаар хуралдлаа.
 
Энэ удаагийн хурлаар Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 20 дугаар тушаалын дагуу /амрах байр/-т тусгаарлан ажиглах үйл ажиллагааг нийслэл хотод зохион байгуулах ажлын төлөвлөгөө, “Ковид-19” халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааны явц, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудын талаар мэдээлэл солилцож холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
 
Дүүргийн хэмжээнд суурин болон явуулын 7 цэгээр 12 баг вакцинжуулах ажлыг зохион байгуулах бөгөөд өнөөдрийн байдлаар батлагдсан хуваарийн дагуу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, хог, тээвэр үйлчилгээ болон тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчид зэрэг 3000 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
 
Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа Улсын Онцгой комисс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах, цаашид иргэдээ дархлаажуулалтад хамруулах ажлыг хамтдаа оновчтой, зөв явуулах, Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэлтэс, албадын дарга, албан хаагчид ажлын хариуцлагаа нэмэгдүүлэхийг онцгойлон анхааруулж, цаг үеийн бусад асуудлуудаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Тухайлбал, урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хог хаягдал, тээвэр үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хог хаягдлыг шуурхай цэвэрлэх , шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, шаардлагатай тохиолдолд үерийн эрсдэлтэй бүсээс айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгав.
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.