Д.Сумъяабазар: Вакцинжуулалтыг эрчимжүүлнэ
Үйл явдал
/
2021-03-09

Иргэдийг вакцинжуулах ажлын талаар хотын дарга Д.Сумъяабазарын байр суурийг үзэгч та бүхэнд хүргэе.

Д.Сум­ъяабазар: Хятадын вакцин олдвол би ч гэсэн хийлгэх бодолтой байна. Вакцин дээр бид удаашралтай байгаа нь үнэн. Маш яаралтай зохион байгуулалтанд оруулж, өндөр эрсдэлтэй байгаа дүүргүүдэд , өрхийн эмнэлэг болон бусад шатлалын эмнэлэгүүдээрээ  түшиглэж вакцинжуулалтыг хийх хэрэгтэй гэсэн шаардлагыг Засгийн газар болон, улсын онцгой комисст хүргүүлнэ.

  Хотоо ногоон бүс болгох, хотын нийгэм  эдийн засгийн  байдлыг сайжруулах, бизнес хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд нь аваачих, ажлын байраа хадгалж үлдэх арга бол вакцинжуулалт юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа Астра Зенека вакцин төрийн албаны онцгой чиг үүрэг гүйцэтгэж байгаа, цагдаа, онцгой байдал, үйлдвэр үйлчилгээнийхэн, эмнэлэгийн байгууллагын ажилчидад хийгдэж байна. Энэ маягаар бид хэвийн амьдралдаа орох боломжтой байна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.