Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОУВС-ийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2021-03-09
Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой 2021 онд тохиож байгааг Ерөнхий сайд онцлов. Цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг шуурхай шийдэж, төсвийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
 
2017-2020 онд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүнд төсвийн алдагдал буурч, эдийн засаг тогтворжин, макро орчин сайжирсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг тэмдэглэв. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, дархлаажуулалтын явцын талаар товч мэдээлэл өгөв.
 
Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУВС-ийн Суурин төлөөлөгч Юн Сок Хён тэмдэглэв. Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан улсын нэг гэдгийг хэлэв.
Талууд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн шинэчлэл хийх, Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэх, авлигын индексийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцов.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.