“Монгол улсын зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Үйл явдал
/
2021-03-09
Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооноос Монгол улсад орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монголын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.
 
Өнөөдөр /2021.03.09/ Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны тэргүүн, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шагналт байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардуулан өглөө.
  • Энэхүү уралдаанд нийт 11 сургуулийн 55 бүтээл оролсон бөгөөд 1 дүгээр байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Төгөлдөр,
2 дугаар байранд Flower сургуулийн 12А ангийн сурагч О.Мөнх-Ундрал,
3 дугаар байранд 12 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Х.Хүслэн,
Тусгай байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 11А ангийн сурагч Д.Мөнх-Эрдэнэ,
Тусгай байранд 12 дугаар сургуулийн сурагч Т.Батбилэг нарын бүтээлүүд тус тус шалгарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.183.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.