С.Эрдэнэболд: Ардчилсан нам аль нэг нутгийн "АТАМАН"-ны гараас салах ёстой
Үйл явдал
/
2021-03-10

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгч, тус намын залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболдын үзэл баримтлалыг та бүхэндээ хүргэе.

С.Эрдэнэболд: Ардчилсан нам маш яаралтай шинэ дүрэмтэй болох шаарлагатай байна. Энэ дүрэм дээр нэг хүн ноёрхдог биш, хамтын удирдлагын тогтолцоог маш сайн зааж өгөх хэрэгтэй байна.Орон нутгийн намын удирдлагыг орон нутагтаа шийддэг, төвөөс нэг хүн томилдог биш, жирийн гишүүд нь оролцоо өндөртэй болох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Миний бие шинэ дүрмийн төлөө нэр дэвшиж багаа. Бид өнөөдөр бодлогын сөрөг хүчин байх ёстой. Ардчилсан намд ялалт хэрэгтэй. Ялахаасаа өмнө, дотроо эв нэгдэлтэй, зрхион байгуулалттай байх хэрэгтэй.  

Ардчилсан нам маш яаралтайгаар сөрөг хүчний байр суурин дээр гарах хэрэгтэй байна.  Шинэ ардчилсан нам хэмээх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. 2019 оны 01 сарын 11-ны өдөр улсын дээд шүүх ардчилсан намын үзэл баримтлалыг бүртгэсэн. Миний бие 2 жил энэ үзэл баримтлалын хэсэгт орж ажиллаад сүүлийн нэг жилийнх хугацаанд ахлаж ажилласан.  Дотоод зөрчлийг арилгах ганц зөв зам нь дүрмийн дагуу л явах явдал юм.

Сонгуульд нэр дэвшигчид ялагдсан нэр дэвшигчидээсээ илүү мөнгө зарцуулсан гэсэн аудитын тайлан гарсан байдаг. Энэ нь мөнгөний оролцоо сонгуульд шууд болон шууд бусаар нөлөөлсөний нотолгоо юм.

Нэр дэвшигчид хэнээс ч хараат бус байхын тулд сонгуулийнхаа зардалыг ижил тэнцүү гарга гэсэн зарчим байх ёстой.  Хөрөнгө босгох хугацаа өгөх хэрэгтэй. Сонгуулийг хувийн мөнгөөр явуулахгүй, төрийн мөнгөөр мөн явуулж болохгүй. Ийм л тогтолцоотой баймаар байна. Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад иргэд олон нийтээсээ дэмжлэг авах хэрэгтэй. Тэр дэмжлэг нь санхүү байж болно. Мөнгө босгох нь ил нээлттэй, хуулийн дагуу, тэгш боломжоор хангагдсан, өрсөлдөхүйц байх хэрэгтэй.

АН-ын ахмадуудаа үгүйсгээгүй. Тэр хүмүүсийн нуруун дээр хувьсгал явагдсан.Ардчилсан Нам өдий зэрэгтээ яваагийн суурь юм.  Цөөн тооны хүмүүс хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан тухай л бид шүүмжлэлтэй байгаа. Цөөн тооны хүмүүсийн зөрчлийн асуудлыг шийдэх ганц зам нь  шинэ дүрэм юм. АН цахим болох ёстой. Шилэн болох ёстой. 20 гаруй хуудас мөрийн хөтөлбөр боловсруулж дотоод сонгуулийн хороонд хүргэсэн.

Нэг хүн намын дээр биш, хамтын удирдлагын тогтолцоотой болчихвол зөрчил байхгүй болно гэж үзэж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.