Чингэлтэй дүүргийн хамтарсан багийн гишүүдэд сэтгэлзүйн модуль сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-03-10
Хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, гишүүдийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хамгааллын хариу үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийн сэтгэлзүйн байдлыг тодорхойлох, үйлчлүүлэгчид анхан шатны сэтгэлзүйн зөвлөгөө өгч, үүсэж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар арга зүй олгох сургалтыг "Дэлхийн зөн" ОУБ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран эхлүүллээ.
 
Сургалтын нээлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа нээж үг хэллээ.
 
Сургалт 3 үе шаттай явагдах бөгөөд 1-19 хороодын нийгмийн ажилтнууд, хэсгийн байцаагчид, төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан хаагчид болон Хүүхдийн асуудал хариуцсан албан хаагчид оролцох юм.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.