ШӨХТГ-аас хуурамч шатахууны эсрэг ажиллана
Үйл явдал
/
2021-03-10

Хуурамч шатахууны асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа. Тус асуудлаар “Шатахуун хэрэглэгчдийн холбоо”, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Энэ тухай тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ хамтран ажиллах боломжтой гэдгээ албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Дагалдах бүтээгдэхүүнтэй холбогдуулан зарим бүтээгдэхүүнийг онцгой албан татвартай болгох албан тоотыг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.

Г.Нэргүй

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.