Нийтийн тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийх санал хүргүүллээ
Үйл явдал
/
2021-03-09

Улаанбаатар хотод хөл хорио тавигдаж, орон нутгийн зорчих хөдөлгөөн нээгдсэн энэ цаг үед зарим аймгуудад коронавирусын халдвар тархаж, эрсдэлтэй байдал үүсч байна. 

           Иймд Орхон аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах нийтийн тээврийн хэрэгслийн тоог бууруулах хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүллээ. 
           Тухайлбал Улаанбаатар хотоос Орхон аймагт 2, 4, хагассайн өдрүүдэд, Орхон аймгаас Улаанбаатар хот руу 1, 3, 5 дахь өдрүүдэд нийтийн тээвэр явуулдаг байхаар зохицуулалт хийх саналаа илэрхийлсэн байна. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.