“Багануур” ХК-ийн уурхайчдад вакцин хийж эхэллээ
Үйл явдал
/
2021-03-10
Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “галын шугаманд” ажиллаж буй албан хаагчдаа нэн түрүүнд вакцинд хамруулах ажлын хүрээнд өнөөдрөөс (2021.03.10) уурхайчдаа дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
 
“Багануур” ХК-ийн удирдлагууд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвтэй хамтран гуравдугаар сарын 12 хүртэл гурван өдөр ажиллаж, 1200 орчим уурхайчинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжилсан Astrazeneca вакцины эхний тунг хийх юм байна.
 
Уурхайчид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа аж. Тус компанийн ажилтнуудыг вакцинд хамруулснаар төвийн бүсийн эрчим хүч дулааны цахилгаан станцуудыг Багануурын нүүрсээр хангах ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэх юм.
 
 
 
 
 
 
 
2
1 сэтгэгдэл
2 удаа хуваалцсан
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.