Вакцинжуулалтын 46 цэг ажиллаж байна
Үйл явдал
/
2021-03-10
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 26 мянга гаруй хүнийг хамруулжээ. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.
 
Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол  өнөөдрөөс 46 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.72.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.