Л.Бор: Ард түмэн өөрсдийн хувь заяаны төлөө тэмцэх хэрэгтэй
Үйл явдал
/
2021-03-10

Үндэсний Форумын ТББ-ууд үзэл 10 их наяд цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилтот бүлэгт шудрага хувиарлахыг хүсэж, “Их бага Баян Шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор үзэл бодлоо илэрхийллээ.

Их бага Баян Шарга ТББ-ын тэргүүн Л.Бор:  Үйлдвэр уурхайн газрууд нь буруу хүмүүст хувьчлагдаж, ард түмэн гудамжинд гарсан гашуун туршлагыг давтахгүй гэж бид эсэргүүцэж байна. Бид 15 хоногийн хугацаанд энэ шаардлагынхаа хариуг авъя гэж байгаа. Үүнийг биелүүлэхгүй бол бид ядуурлыг бууруулах ард түмний хөдөлгөөн өрнүүлж ажиллана. 10 их наяд төгрөг арилжааны банкуудаар дамжуулж өгнө гэж байна. Манайд авилгал хээл хахууль газар авсан. Зорилтот бүлэгт өгөхгүй гэсэн хардалт байгаа нь нууц биш. Ард түмнээ хаяж 30 жил боллоо. Яг үнэндээ ардчилал ч алга. Хүний эрх нь ч алга. Төрийн өмч гэж гэж зайлшгүй байх ёстой. Хятад гэх мэт хөгжсөн орнуудад үйлдвэрүүд нь төрийн өмч байдаг.

Манай төрийн банк гэхэд л улс төрд байх эрх мэдэлтэнгүүдийн  ах дүү хамаатан садан байдаг.  Сард 18 сая төгрөгийн цалинтай. Эрх мэдэл бүхий хүмүүс хуулиас  дээгүүр байна. Улс нь улс шиг, төр нь төр шиг байхыг 2000 оноос хойш ард түмэн хүлээсэн. Сонгууль болгоноор амалдаг. Харамсалтай нь биелүүлдэггүй.

Ард түмэн өөрсдийн хувь заяаны төлөө тэмцэх хэрэгтэй.

Хятад гэхэд маш хүү багатай зээл иргэддээ өгч боссон түүхтэй. Төр гэдэг нь хэдхэн эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүс болчихоод байна. Ард түмэн оролцох боломжгүй байдаг.  Манай энэ үйл ажиллагаанд хүний эрхийн форум гэх мэт 50 гаруй байгууллага нэгдсэн байгаа.  Миний бие байгаль орчин, хүний эрх, уул уурхайн талаар 10 гаруй жил ажиллаж байнга. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад 2021 оны 01 сарын 24-нд 21/24 дугаартай, 2 сарын 2-ны 2/02 дугаартай албан бичгүүд хүргүүлсэн. Энэ албан бичгүүдийнхээ хариуг шаардаж байна. Цаашид тэмцэлээ үргэлжлүүлнэ. Нийт ард түмнээсээ хүсэхэд хамтарч,  нэгдэж тэмцэхийг уриалж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.138.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.