Математикийн түргэн бодолтын уралдааны шагналыг гардууллаа

Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Ардын хувьсгалын 100 жил, Аймгийн 90 жил, Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “МАТЕМАТИКИЙН ТҮРГЭН БОДОЛТЫН УРАЛДААН”-ыг зохион байгууллаа.
Уралдаанд 24 сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 564 сурагч оролцож, хамгийн өндөр гүйцэтгэлтэй 60 суралцагчийг шалгаруулжээ.
2021.03.03-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл"-өөс урамшуулан шагнаж буй хичээлийн хэрэглэгдэхүүнийг Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн сургуулийн захирлуудад нь гардуулан өглөө.
Мөн уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй сайн оролцуулсан Хэрлэн сумын 12 дугаар сургууль, Цагаан-Овоо сумын сургуулийн хамт олныг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнасан юм.




Сэтгэгдэл
Хуваалцах
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.71.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24