Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар ХЯТАД ВАКЦИН хийлгэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-11
Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хамт хийлгэжээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.
 
Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
 
Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд өмнө нь НОСК-ын шуурхай штаб-т ирж ажиллахдаа Улаанбаатар хотод хэд хэдэн идэвхтэй бүс байна. Эдгээрийг хяналтдаа бүрэн авч, иргэдийн халдвараас хамгаалах ажлыг эрчимжүүлнэ. Миний хувьд ямар ч хамаагүй, олдсон ВАКЦИНЫГ нь хийлгэнэ. Хятад ч байсан хамаагүй хэмээн яриандаа онцолж байсан билээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.