Ц.Оюундарь: С.Эрдэнэ даргын удирдлагын багийнхан СОНГУУЛЬД ОРОЛЦОХ боломжгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-11

Ардчилсан Намын даргыг сонгох сонгууль дөрөвдүгээр сарын 25-ны өдөр цахимаар болох бөгөөд АН хууль ёсны даргатай болсныхоо дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна гэдгийг тус намын дэд дарга Ц.Оюундарь хэллээ. 

Гуравдугаар сарын 17-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болох бөгөөд намын дунд шатны дарга нарыг сонгох санал хураалтуудыг ч мөн цахимаар явуулахаар болсныг мэдээллээ. Харин АН-ын даргад нэр дэвшигчид 3-р сарын 19, 20-ны өдөр болж, сарын хугацаанд нэр дэвшигчид сурталчилгаа хийх юм байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Бүх гишүүний дунд явуулах сонгуульд С.Эрдэнэ дарга ба түүний удирдлагын баг дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвших эрхгүй. Тодруулбал, Х.Тэмүүжин, Ц.Туваан, З.Нарантуяа, Ц.Баатархүү нар дүрмээр дахин нэр дэвшихгүй. Сонгууль явагдаж дуустал, 5-р сарын 2-нд намын их хурал батламжилтал С.Эрдэнэ дарга үйл ажиллагаагаа явуулж байгаад сонгогдсон хүнд бүх бичиг баримт, тамгаа хүлээлгэн өгнө" гэлээ. 

140 мянган гишүүд АН-ын даргын сонгуульд болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид цахимаар санал өгөх юм байна.

АН-ын үндсэн дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дотоод сонгуулиар тодруулах бөгөөд энэ нь сонгуулийн бэлтгэл ажил болдог гэв. Ардчилсан Намаас ардчилсан Ерөнхийлөгч гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тусгай сонгуулийн багийг өчигдрөөс ажиллуулж эхэлжээ. 

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр АН-ын даргыг цахимаар сонгосны дараа Улсын дээд шүүх арав хоногийн хугацаанд бүртгэх хуультай юм байна. 

АН-ын гишүүн О.Баасанхүү "АН-ын дотор хагарал байгаагүй. Намын бүртгэл, намын дарга, бүх бичиг баримт бий. Зарим нэг үл бүтэх хүмүүс намыг хагалгах, бутаргах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улс хууль дүрэмтэй" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.