Орон нутгийн үйлдвэрлэгчдээс "Оюутолгой" компанид ханган нийлүүлэлт хийх ажил, үр дүнг сайжруулна
Үйл явдал
/
2021-03-11
Өмнөговь аймаг, Оюутолгой компани хоорондын хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан. Гэрээний хүрээнд ажлын хэсгүүдийг байгуулж хамтын ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаар ахлуулсан "Ханган нийлүүлэлт худалдан авах асуудал хариуцсан" ажлын хэсэг 2021 оны анхны уулзалтаа цахимаар хийлээ.
 
Уулзалтад аймгийн удирдлагууд, Оюутолгой компаний удирдлага төлөөлөл, талууд оролцсон юм. Өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2021 онд хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.
 
Нутгийн хишиг 2024 аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллах, орон нутгийн үйлдвэрлэгчдээс Оюутолгой компанид ханган нийлүүлэлт хийх ажлыг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.