“ХААН БАНК” 20 гаруй төрлийн зээлийн хүүгээ буурууллаа
Үйл явдал
/
2021-03-11

Ковид-19-ын нөлөө, удаа дараагийн хөл хорионоос шалтгаалж,  бизнесийн болон цалингийн орлого нь тасалдсан бизнес эрхлэгч, харилцагчдадаа санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хаан Банк 2021 оны 3-р сарын 9-ний өдрөөс 2021 оны 7-р сарын 10-ны өдрийг дуустал  бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулж байна.

Хэрэглээний болон бизнесийн зээлийн хүү буурч байгаагаас гадна нөхцөлийг нь сайжруулж, илүү уян хатан болгосон байна.

Хэрэглээний зээлийн хувьд цалингийн зээлийг 12 сараар авахад жилийн 18 хувийн хүүтэй байсан бол одоо 14.4 хувь болгон бууруулсан ба орон сууц худалдан авахад зориулсан зээлийн бүтээгдэхүүний хүү буурч, хугацаа урт болж байгаа юм.

Манай эдийн засаг хүнд энэ цаг үед бизнесийн орчныг сайжруулахын тулд Хаан банкны зүгээс хувь нэмрээ оруулж 20 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулж нөхцөлийг сайжруулж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.