Сурагч Э.Цолмон ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ суралцах эрхтэй боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-11

“Хол мөртлөө ойр сансар” зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Оросын Элчин сайдын яам, Мэдээллийн “Монцамэ” агентлаг, Монгол улсын найрамдлын нийгэмлэг хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар хамтран “Хол мөртлөө ойр сансар” зохион бичлэгийн уралдааныг төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Өнөөдөр тус зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа.

Засгийн газрын хэвлэл Монцамэ агентлаг нь 2018 оноос эхлэн  4 дэх жилдээ энэ уралдааныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явуулж байгаа аж. Монцамэ агентлаг 40 жилийн өмнө Монгол хүн анх сансарт ниссэнийг эхнээс нь дуустал нь сурвалжилсан. 1942 оноос Орос хэлээр сонин гаргадаг болсон.

“Хол мөртлөө ойр сансар” сэдвээр зохион байгуулсан зохион бичлэгийн уралдаанд 30 гаруй сурагч бүтээл ирүүлснээс тэргүүн байрт Орос Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн  12 дугаар ангийн сурагч Э.Цолмон түрүүлж ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр сургуулиа хүссэн мэргэжлээрээ, дуртай их, дээд сургуульд суралцах эрхийн эзэн боллоо. Монцамэ агентлагаас гэрчилгээ болон мөнгөн шагнал гардуулсан юм. Энхжаргалын аав нь нисгэгч бөгөөд өөрөө нисгэгч болно гэдгээ хэлсэн юм.

Урьдны жилүүдэд Орос хэлний сургуулийн хүүхдүүд ордог байсан бол сүүлийн жилүүдэд олон ЕБС-ийн сурагчид оролцох болсноороо онцлог гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.  Орос Монголын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ой тохиож байна.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.