Зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн 1051 ажилтныг дархлаажуулалтад хамрууллаа
Үйл явдал
/
2021-03-11

Сүхбаатар дүүрэгт вакцинжуулалтын байнгын 4, түр 2 цэг ажиллаж байгаа. Өчигдөр батлагдсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны төвд лангуу түрээслэгч, сүлжээ дэлгүүрийн ажилтан албан хаагчдыг дархлаажуулав.

Монголын хүүхдийн ордон, Монгол 3 дугаар сургуульд байрлах вакцинжуулалтыг цэгүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн нийт 1051 хүнийг вакцинд хамруулжээ.

Дархлаажуулалтын үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран зохион байгуулж байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.